Мэдээллүүд

Дэлхийн  Энхийн  Их  Наадам  (ДЭИН)  нь  хүн  төрөлхтний нийтлэг үнэ цэнэ, зарчмыг  үндэс сууриа болгон энх тайвныг тогтоож, хамгаалан бэхжүүлэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулж, хуваагдмал  зөрчил  тэмцэлтэй  байдлыг  эвлэрүүлэн  нэгтгэж, нийгмийн сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөөх дэвшилтэт санал, санаачлагууд болон удирдлагын шинэлэг чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. ДЭИН нь өөрийн алсын хараа, эрхэм зорилготойгоо уялдуулан гурван гол үйл ажиллагааг зохион байгуулдаг.

Энэхүү “Тулгын гурван чулуу”-ны 1 дэх нь ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ УДИРДАГЧДЫН БАГА ХУРАЛ. Уг хурлыг олон улсын түвшин дэх улс төр, эдийн засаг, шашин, урлаг, соёл, шинжлэх ухааны манлайлагчдын  оролцоо  дэмжлэгтэйгээр  зохион  байгуулж, бүс нутгийн болон дэлхийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдлийг эрж хайн, санал болгодог билээ.

2 дахь нь “НИЙГЭМД НӨЛӨӨЛӨХ ХӨТӨЛБӨРҮҮД” бөгөөд энэ нь нийгмийн тулгамдсан асуудлыг  шийдэхэд  хувь  нэмэр  оруулах  зорилгоор  зохион байгуулдаг. Энх амгалан, сайн, сайхан нийгэмд гэр бүл, хувь хүн амар тайван амьдарна. Харин ийм амар амгалан нийгмийг иргэд нь өөрсдөө бий болгож чадна хэмээх үндсэн зарчмын дор олон үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг зохион байгуулж ирлээ.

Тулгын чулууны 3 дахь нь БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ юм. Энэ наадмын үеэр хуран цугларч хийж бүтээсэн үйл хэргээ баяр бахархалтай тэмдэглэхийн зэрэгцээ оюун санаа, соёлын болон нийгмийн үнэт зүйлсээ харилцсан харилцан солилцдог билээ.    2007 оноос эхэлсэн ДЭИН-ын үйл ажиллагаа нь өнөөг хүртэл дэлхийн зургаан тивийн 22 улс үндэстэнд үйл ажиллагаагаа амжилттай явуулж, дэлхийн нэг сая гаруй иргэдтэй хамтран ажиллаж  байна.  Сайн  сайхны  төлөөх  үйлс  үргэлж  дэвжин хөгжиж байг!