Мэдээллүүд

“Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ (ДЭИН ТББ) нь хүн төрөлхтний энх тайван, эв нэгдлийг дэмжин, гэр бүлийн бат бөх, ариун нандин байдлыг бэхжүүлэх, эрүүл орчинг бий болгох, нийгэмд тустай бусдын төлөө амьдрах соёлыг түгээх, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Мянганы Хөгжлийн Зорилтын хэрэгжилтэнд өөрийн хувь нэмрээ оруулах, энх тайван хөгжил дэвшлийн төлөөх шинэлэг санаачлагуудыг хөгжүүлэн дэмжиж, үүндээ нийгмийн бүхий л салбарын зүтгэлтнүүдийг татан оролцуулсан иргэдийн бүтээлч сэтгэлгээний хөдөлгөөнийг бий болгох зорилгоор 2011 онд үүсгэн байгуулагдсан, нийгэмд үйлчилдэг ашгийн бус, төрийн бус байгууллага юм. ДЭИН ТББ нь дээрх зорилгоо биелүүлэхийн тулд бүтээлч хэлэлцүүлэг, энх тайвны төлөөх хурал, чуулган, иргэдийн нийгмийн оролцоо, санал санаачлага, гэр бүлийн боловсрол болон өсвөр насны хүүхэд залуучуудыг төлөвшүүлэн хөгжүүлэх сургалт, урлаг соёлын арга хэмжээ, баяр наадам зохион байгуулдаг.