Мэдээллүүд

“10 төгрөгийн хүч” аяныг дөрвөн сарын хугацаанд үндсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлсэн билээ. “Хүүхдийн орчинг ногоон ирээдүй болгоё” уриан дор зохион байгуулсан аяны эхний шат 5-р сарын 7-оос  6-р сарын 10-ны хооронд зохион байгуулагдсан бөгөөд
НИЙТ  260 МЯНГАН ШИРХЭГ 10  ТӨГРӨГ БУЮУ 2.6 сая ТӨГРӨГИЙН ХАНДИВ ЦУГЛАРЧЭЭ.
Энэ мөнгөөр Эх нялхасын эрдэм шинжилгээний төв болон 1-р амаржих эмнэлэгийн гаднах
талбайг тохижуулж, хүүхдийн тоглох ногоон байгууламжийг бий  болгов.  Хорвоод  дөнгөж  мэндэлж  буй  шинэ  хүмүүнийг “Ногоон  өлгий”-д  тэвэрч  авах  гэж  эхний  хандивын  мөнгөө ийнхүү зориуллаа. Тус аянд ЕБС болон их дээд сургуулийн 500 “10 ТӨГРӨГИЙН ХҮЧ” аяны үйл явц гаруй сурагч, оюутан залуус сайн дураараа оролцжээ. Толийтол нь индүүдсэн “Гонжоом”-той шинэхэн аав, цагаан халаадтай эмнэлгийн ажилтнууд хүрз барин талбайн тохижилтод оролцож байсан нь үнэхээр бахдам.

Мөн “Залгамжлагч холбоо” сурагчдын ТББ, “Оюуны-Эрэл” оюутны холбоо, Улаанбаатар телевизийн “Ногоон ирээдүй” төслийнхөн хамтран ажиллалаа. 1-р шатны явцад энэ санаачилга олон хүнд хүрч, хүмүүсийн сэтгэлгээг өөрчилж чадах нь нэгэнт анзаарагдсан тул 6-р сард уг аяны 2-р шатыг албан ёсоор Хэвлэлийн бага хурал зарлан нээсэн юм. Аяны хоёрдугаар шат 7-р сарын 10-наас 8-р сарын 27-ныг хүртэл өрнөсөн билээ.