Мэдээллүүд

Ингээд “Эгэл амьдралын мөр” цуврал нэвтрүүлгийн “Цөлжилтийг чөдөрлөгч” хэмээх эхний дугаарын эзэн Ховд аймгийн Б.Лхамжавын тухай танилцуулья.

Ховд аймгийн “Ховд Сафари” ХХК-ийн захирал Б.Лхамжав нь мод үржүүлэг, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр ажилладаг. 2000 оноос эхлэн ямар ч мод, өвс ургамал үгүй, хуурай хайрган хөрстэй, шороон шуургаар шуурч, айлын гэр хийсгэсэн Ховд аймагтаа мод тарьж эхэлсэн бөгөөд анх 20 ширхэг бургас улиасыг шилжүүлэн авчирч хэсэгчлэн зургаан га газарт тарьж үзэхээр шийдсэн байна.

Газар ухах гэхэд хүрз, жоту хүртэл буцаж ойж байсан хатуу хайргатай газар мод тарина гэхэд бэрхшээлтэй гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Ийм хөрсөнд мод тарихад ургахгүй байх магадлал маш өндөр гэдгийг ч тэрээр мэдэж байсан. Гэхдээ арчлаад, услаж арчилаад үзье хэмээн бодож усны суваг, шуудуу татаад үзхэд мод ургах боломжтой гэдгийг мэдээд ихээхэн урамшиж, чацаргана, үхрийн нүд хүртэл тариалж жимс, жимсгэнийг нь хүртэх болжээ.

Ингээд Ховд аймагтаа төдийгүй Дорнод, Баянхонгорт алтны уурхайн нөхөн сэргээлтэд 10, 10-н га талбайд мод тарьж, цаашлаад монгол орныг хамарсан мод тариалагч болжээ.
Түүнд асар их саад бэрхшээл тулгарч байсан ч түүнд шантарч, бууж өгөлгүйгээр аливаа зүйлийг хийе бүтээе гэсэн сэтгэл, хөдөлмөрийнхөө үр дүнд өдгөө ийнхүү амжилтад хүрсэн төдийгүй, Монгол орны хаана ч мод тарих батламж төрөөс олгосон байна.

МҮОНТ, “ДЭИН” ТББ хамтран “Эгэл амьдралын мөр” тв-ийн цуврал нэвтрүүлгийг та бүхний хүртээл болгож эхлээд удаагүй байна. Монгол орны 21 аймаг, 9 дүүргээс амьдралдаа эзэн нь болж, өөрийн хичээл зүтгэл, амьдралын төлөө, хийе, бүтээе гэсэн чин эрмэлзлэл, хөдөлмөрийнхөө хүчээр амжилтад хүрсэн төдийгүй, өөрийнхөө амьдралыг босгоод зогсоогүй бусдыг ажлын байраар хангаж, амьдралд нь тус нэмэр болж буй эгэл 30 хүний тухай цуврал нэвтрүүлгийг МҮОНТ-ийн эфирээр долоо хоног бүрийн Даваа, Лхагва, Баасан гарагийн 19:30 цагаас хүргэж байгаа билээ.