Мэдээллүүд

Булганы “Бог будаа”-ны амт, чанар бол техник технологиор бус, зөвхөн гар ажиллагаагаар маш нарийн, тариагаа нүдэж, хуурах гээд олон дамжлагатай хийгдэж байж өөрийн онцлогийг агуулдаг.
Зах зээлийн шуурганаар эхнэр, нөхөр хоёулаа ажилгүй байсан учраас өөрсдийн хүнсний хэрэгцээндээ зориулж “Бог будаа” тарьж эхэлжээ. Өөрсдийн хэрэгцээнээс илүү гарсныг нутгийнхан нь авдаг байсан болохоор 2006 оноос эхлэн Баянхонгор аймагт хангайн бүсийн түншлэлд оруулж, “Газар тариалангийн шилдэг бүтээгдэхүүн” болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэ өсч дэвжсээр Булган аймгийн М.Энхтөгөлдөр гэх залуу “Сайхан харзтай” ХХК-ийг байгуулж, захирал нь болсон юм.