Мэдээллүүд

Төв аймгийн иргэн Т.Батсайхан 1990-ээд оны эхээр ажилггүй, орлогоггүй байлаа. Амин зуулга залгуулахын тулд өөрийн гэсэн ашиг орлоготой болохоор найзынхаа ахаас гутал хийхийг сурчээ. Эхэн үедээ зөвхөн өвөл нь л гутал хийж, зун нь барилгын ажил, мөн хүчит шонхор зах дээр самар, мах, ногоо, ариун цэврийн цаас зарж, элдэв төрлийн наймаа хийж байлаа.
Хуучин гутлын түрүү цуглуулж үйлдвэрлэлээ эхэлсэн тэрээр 1994 оноос эхэлж бие даан гутал үйлдвэрлэж эхэлжээ. Үйлдвэрлэл нь ихэвчлэн гар ажиллагаатай байдаг учраас ажилчдынхаа ая тух, ажиллах орчныг сайжруулах зорилгоор хоёр давхар барилга авч, өөрсдөө засвар хийж  үйлдвэрээ ашиглалтанд оруулжээ. Гутал хийхэд шаардлагатай нэг төхөөрөмж гэхэд 3500 америк доллараас 20 сая төгрөг хүртэл болдог учраас ихэвчлэн гар ажиллагаагаар үйлдвэрлэлээ явуулдаг байна.
Ийнхүү хөдөлмөрийн хүчээр тэрээр Төв аймгийн брэнд гутал үйлдвэрлэдэг “Төв гутал” ХХК-ийн захирал болжээ.