ДЭИН  баяр  наадмын  арга  хэмжээ  нь  дайн  самууны  хөлд нэрвэгдсэн улс орны наадам биш юм. Энх цагт ч сайн сайхан амьдралын төлөө хийж бүтээх зүйл олон байдаг. Үүнийг зөвхөн ард түмэн нь төр засагтаа найдаж, гар хумхин сууснаар шийдэж чадахгүй, харин иргэд нь өөрсдөө санаачлан, гар бие оролцон байж ард түмний эв нэгдэл, хүсэл зоригийн хүчтэйг илтгэдэг. Ийнхүү иргэдийн санаачлан хийж бүтээсэн, цогцлоон босгосон үйл хэргээ энэ наадмын үеэр бахархалтайгаар тэмдэглэхийн зэрэгцээ  оюун  санааны,  соёлын,  нийгмийн  үнэт  зүйлсээ хуваалцан тэмдэглэдэг билээ. Нөгөөтэйгүүр  ДЭИН-ын  гол  хөдөлгөгч  хүчин  бол  тив, дэлхийн  залуучууд  өөрсдөө  юм.  Учир  нь  наран  залаат замбуулингийн хайр сэтгэл, эв нэгдэл, ирээдүйн сайн сайхныг бүтээж,  хамгаалж,  сурталчлах  хувь  заяаны  их  хариуцлага, үүрэг нь залуучуудад оногдож буй билээ. Энэхүү их үйл хэргийн мөн  чанар,  ач  холбогдлыг  мэддэг  болж,  түүнд  бүтээлчээр оролцон, өөрийн хувь нэмрийг оруулахыг энэхүү баярын үйл ажиллагаагаараа залууст уриалан дууддаг. Чухамдаа ДЭИН баяр наадмын арга хэмжээнд хүрэлцэн ирж оролцож буй хүн бүр, энэ наадамд чин сэтгэлийн үгээ хэлж буй хүндтэй хүмүүс, ая дуу, урлагийн тоглолтоороо мэндчилж буй урлаг, соёлын салбарынхан бүгд амар амгалан, энх тайвныг эрхэмлэгч гэдгээ илэрхийлж буй хэрэг билээ. 

ДЭЛХИЙН ЭНХИЙН ИХ НААДАМ-БАЯР НААДМЫН АРГА ХЭМЖЭЭ 2011
“Хүн төрөлхтөн нэгэн гэр бүл” гэсэн үзэл санааг дэмждэг, бусад ахан  дүүсийнхээ  төлөө  хариуцлага  хүлээдэг  халуун  сэтгэлт хүмүүс Улаанбаатар хотынхоо төв цэг, жанжин Д.Сүхбаатарын талбайд цуглан “ХҮН ГҮРНЭЭС ГАРАЛТАЙ АРД ТҮМНҮҮДИЙН ЭНХИЙН ИХ НААДАМ”-ыг хамтдаа тэмдэглэх түүхэн үйл явдлын оролцогч түүнчлэн гэрч нь боллоо. Энэхүү баярт мөч, түүхэн үйл явдал нь бидний амьдралд тохиолддог бэрхшээл бол хариулт байхгүй түнэр харанхуй мухар хонгил биш гэдгийн илэрхийлэл юм. Энэ баяр наадам нь дэлхий хэмээх нэгэн гэр бүлийн гишүүд бид хамтдаа зөрчил мөргөлдөөн, хурц тэмцлээр бус өөрсдийн үнэт зүйл, зүрх сэтгэл, оюун санаа, ухамсрын хөдөлгөөнөөр өмнөө тулгарсан бүхий л саад тотгорыг даван гарч чадахыг илтгэдэг.