Эрт дээр үеэс зан чанарын боловсрол нь боловсролын үндсэн хэсэг байсаар ирсэн билээ. Тэгвэл энэ салбар хуралдаанаар зан чанарын төлөвшилд анхаарах хэрэгцээ болон хүмүүжлийн онол практик хосолсон сургалтын ач холбогдолд түлхүү анхааран хэлэлцлээ. Зан чанарын боловсролын үр ашигтай загвар гэсэн сэдвээр хуралдсан уг хурлыг Дэлхийн зан чанарын боловсролын сүлжээний гүйцэтгэх захирал Тони Дивайн удирдаж, Монгол Улсын ш УА-ийн дэд ерөнхийлөгч, доктор, профессор Т.Дорж, Найробигийн Мои зэвсэгт хүчний академын ерөнхий захирал Стефен Маура Нороге, Филиппиний сурган хүмүүжүүлэгч болон гүйцэтгэгчдийн НСТП нийгэмлэгийн ерөнхийлөгч, доктор Флорида Лабүгүэн нар оролцсон юм.