Дэлхийн энх тайвны төлөөх удирдагчдын бага хуралд орон орны бүх салбарын зүтгэлтнүүд оролцож, дэлхийн хэмжээнд болон бүс нутагт  түүнчлэн тухайн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг  хамтдаа  хэлэлцэн  тодорхойлж,  гарах  гарц, шийдлийг эрж хайдаг билээ. Нийгэмд тустай хөтөлбөрүүд нь энэ хурлын шийдэл дээр суурилсан, нийгэмд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх  оролдлого  чармайлтад  нэгдсэн  хүмүүсийн  үйл ажиллагааны, урт хугацааны хөтөлбөр юм. Аливаа асуудлыг шийдэх гарц үргэлж байдаг. Тэр гарцыг танд, бидэнд хэн нэгэн нээж, арга замыг нь зааж өгч болно. Гэхдээ та өөрөө оролцохгүй бол нэг хэсэг хүн мод тарьж, нөгөө хэсэг нь хандив цуглуулан бусдад тусалж, бас зарим нь гудамж талбай цэвэрлэж, хэсэг хүн л нийгмийн төлөө тустай үйл хийж, бусдад үйлчилснээр тухайн нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадахгүй юм. Хэн нэгэн хөндлөнгийн хүн асуудлыг чинь шийдэж өгөхийг хүлээх бус, харин өөрөө санаачилга гарган оюун ухаан, хөлс хүчээ зориулж, өөрийнхөө төлөө хариуцлага хүлээж байж л өөрсдийн хүссэн орчин, тэр л нийгмийг өөрийн гараар бүтээж чадна. Энэ бол сайн сайханд хүрэх хамгийн гол бөгөөд шударга гарц юм. Нийгэмд тустай хөтөлбөр нь хүмүүсийн сайн сайхны төлөөх бүтээлч санаачилга, үйл хэргээр дамжуулан иргэдийн сэтгэлгээг өөрчилж, хүн бүр энэхүү санаачилга, бүтээлч үйлсийн эзэд болох боломжийг олгодог. Хүн бүр тухайн нийгмийнхээ сайн сайхны төлөө өөрийн хувь нэмрийг оруулснаар энэ хөтөлбөрийн оролцогчид болдог.

ӨӨРСДИЙН ГАР БИЕ СЭТГЭЛЭЭР БҮТЭЭЖ, БОСГОСОН БҮХЭН МААНЬ ҮНЭ ЦЭНЭТЭЙ,  ЭРХЭМ НАНДИН, БАХАРХМААР  ҮЙЛС БИШ ГЭЖ ҮҮ! 

НИЙГЭМД ТУСТАЙ ХӨТӨЛБӨРИЙН ҮР ДҮН
Орчин цагт Монголчуудын тусч зан, бусдын төлөөх соёл бүдгэрч байна уу даа гэсэн эмзэглэл төрөх болжээ. Харин ДЭИН-ыг Монгол улсад зохион байгуулснаараа Монгол хүний цусанд байдаг тэрхүү тусч сэтгэлгээ, зан чанарыг хөгжөөн сэргээх, бэхжүүлэх улмаар тэрхүү соёлыг дэмжсэн санал санаачилгыг хөхүүлэн дэмжих боломжийг нээсэн юм. Бид хамтдаа, дэм дэмэндээ хөгжихийн төлөө зүтгэвэл хүүхдүүд
Нийгэмд тустай  хөтөлбөр ба монголчуу дын уламжлалт ажт өр өх ёс маань нулимсгүй, залуус маань ажилтай бүтээлч, хөгшид минь сэтгэл гундахгүй саруул, энх амгалан нийгмийг цогцлоосон улс болж чадна. Бүгдийг нь нэг дор биш юмаа гэхэд нэг нэгээр нь шийдвэл, бас хүчээ нэгтгэн хамтран зүтгэвэл энэ нь хий хоосон мөрөөдөл, бүтэшгүй зүйл болж үлдэхгүй билээ. 
• Иргэн бүр энэ хөтөлбөрт оролцох боломж олгож
• Таны дэм хэн нэгэнд урам зориг, итгэл найдвар, эрч хүч
бэлэглэж
• Таны санаа зовнидог асуудлыг шийдэх боломж бий болж
• Хамтдаа хэн нэгэнд тусалж, хамтын бүтээсэн үйл хэргээрээ
бахархаж
• Эв зохицол, энх тайван бүхий дэлхийн иргэнээр өөрсдийгөө
тодорхойлохуйц өндөр нэр хүндтэй үйлийг бүтээж байгаа нь
НИЙГЭМД ТУСТАЙ ХӨТӨЛБӨРИЙН БОДИТ ҮР ДҮН БИЛЭЭ . 

“Хүн  гүрнээс  гаралтай  ард  түмнүүдийн Энхийн Их Наадам”-ын хүрээнд олон нийтийн оролцоонд  тулгуурласан  нийгэмд  тустай дараах  хөтөлбөр,  аяныг  амжилттай  зохион байгуулж, хувь хүний сэтгэлгээнд, улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмрээ орууллаа.
• “Арван төгрөгийн хүч” –  Хандивын аян
• “Бид хөгжлийн эзэд” – Иргэн бүр амьдралдаа эзэн болох бүтээлч аян
• “Тусч өдөрлөг”
•  “Монголынхоо төлөө мод тарьцгаая”
• “Цэмцгэр Монгол наадам”
• “Энх тайвны цэцэрлэгт хүрээлэн”
• “Олон улсын соёлын солилцоо”
• “Зан чанарын боловсрол”
• “Мөрөөдлийн бөмбөг”
• “Ногоон Газар” зэрэг хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүллээ.