Хуралдаанаар Монгол Улс болон хөрш орнуудын улс төр, эдийн засаг, соёлын харилцааны талаар шинжлэн судалж, бүс нутгийн орнуудын эдийн засгийн хөгжил болон улс төрийн хүрээнд харилцан ойлголцох, хамтран ажиллах арга зам, боломжийн тухай хэлэлцэв. Энэ хурлыг Монгол Улсын ш УА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэл удирдаж, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн зөвлөх, доктор Инхон ш и, Монгол Улсын ш УА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн гишүүн, доктор, профессор О.Машбат, Оросын ш УА-ийн Буриад дахь салбарын захирал Атанов Николай Иванович зэрэг эрдэмтэн, судлаачид оролцлоо.