Энэ нь хүн төрөлхтөн хэмээх нэгэн гэр бүлд тулгардаг зовлон бэрхшээлийг хамтдаа хэлэлцэн, шийдвэрлэх арга замыг хайдаг удирдагчдын уулзалт юм. Дэлхий дахинаа тулгамдаж буй олон шинэ сорилтуудыг хэрхэн даван туулах гарцыг эрэлхийлдэг энэхүү үйл хэргийг аль нэгэн тэргүүлэх улс гүрэн ч юмуу, хэсэг улс төрчид, эсвэл аль нэгэн шашны төлөөлөл дангаараа хийдэггүй ажээ. Харин улс төр, эдийн засаг, шашин, соёл, урлаг, шинжлэх ухааны зэрэг нийгмийн бүхий л салбарын удирдагчид энх тайван хэмээх чин эрмэлзлийн төлөө нэгдэж, тулгамдсан асуудлаа “танай, эсвэл манай” орны асуудал гэхгүйгээр хэлэлцэж шийдэхийг зорьдог. Ийнхүү олон улсын, салбар, салбарын удирдагчдын хэлэлцсэн асуудал, тэдний хамтын шийдэл, гарц нь нийгэмд нөлөөлөх хөтөлбөрүүдээр дамжин бодит биелэл болдог байна. Үнэхээр ч хүмүүсийн нүдэн дээр тэдний, бидний, бүгдийн төлөөх үйл хэрэг нь эх дэлхийн иргэдийн зан үйл, оюун санаанд өөрчлөлт авчирч, энх тайван хэмээх чин эрмэлзэлд ойртдог.  

    Эрхэм  зорилго,  санаа  бодлоо  хуваалцах,  тулгамдсан асуудлуудыг тал бүрээс нь шинжилж, үнэлж дүгнэх, түүнчлэн шийдэл  эрэлхийлэх,  бие  даасан  хамтын  ажиллагаа  болон сүлжээг  чадавхижуулах,  шилдэг  туршлага  хуваалцах  нь Удирдагчийн бага хурлын гол үйл ажиллагаа юм. Тус  хурал  нь  хоёр  жилд  нэг  удаа  тогтмол  зохион байгуулагддаг  хэдий  ч  тухайн  үеийн  нийгмийн  тулгамдсан асуудал, бэрхшээл, цаг үеийн байдлаас хамааран хуран чуулдаг билээ.

ХҮН ГҮРНЭЭС ГАРАЛТАЙ АРД  ТҮМНҮҮДИЙН ЭНХИЙН ИХ НААДАМ ДЭЛХИЙН ЭНХ ТАЙВНЫ ТӨЛӨӨХ УДИРДАГЧДЫН БАГА ХУРАЛ  2011

“Хүн Гүрнээс Гаралтай Ард Түмнүүдийн Энхийн Их Наадам”-ын хүрээнд зохион байгуулсан энх тайвны төлөөх олон улсын удирдагчдын Бага хурлын үндсэн зорилго нь Монгол Улс Зүүн Хойд Азийн энх тайвны асуудлыг шийдвэрлэхэд амжилттай оролцож, бүс нутгийн болон дэлхийн бусад орны удирдагчидтай хамтран ажиллах сүлжээг бий болгох явдал юм.

“ХҮН  ГҮРНЭЭС  ГАРАЛТАЙ  АРД  ТҮМНҮҮДИ Й Н  ЭНХИЙН ИХ  НААДАМ ”- ЫН  ХҮРЭЭНД  ЗОХИОН   БАЙГУУЛАГДСАН ДЭЛХИЙН  ЭНХ   ТАЙВНЫ  ТӨЛӨӨХ   УДИРДАГЧДЫН  БАГА ХУРАЛД  ОРОЛЦОГЧД ЫН ТАЛААРХ ТОВЧ  МЭДЭЭЛЭЛ

Удирдагчдын бага хуралд Монгол Улсаа төлөөлөн боловсрол, эрүүл  мэнд,  Төрийн  болон  ТББ,  соёл  урлаг,  бизнес  зэрэг салбар бүрийн 172 шилдэг удирдагч төлөөлөгчөөр оролцлоо. Харин  гадаадын  174  зочид  төлөөлөгчид  тухайлбал:  БНСУ-аас 40, Пакистанаас 1, Филиппинээс 7, ОХУ-аас 8, АНУ-аас 41, Казакстанаас 1, Непалаас 5, Малайзаас 15, Японоос 3, Кениэс 3, Бурундигаас 1, Канадаас 2, БНХАУ-аас 3, Афганистанаас 1, Недерландаас 1, Австриас 2, Англиас 4, Халимагаас 5, Тувагаас 5,  Буриадаас  10,  Унгараас  2,  ш вейцариас  3,  Францаас  2, Узбекистанаас 1, Туркээс 2, Чехээс 2, Польшоос 2 төлөөлөгч тус тус хүрэлцэн ирж оролцсон юм.