Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн Монголчуудын Чуулган, ДЭИНС болон ДЭИН ТББ хамтран “Зүүн Хойд Азийн энх тайван ба Монгол” сэдэвтэй Энх тайвны төлөөх олон улсын удирдагчдын бага хурлын нээлтийн хуралдааныг 2011 оны 8-р сарын 26-ны өдөр Монгол Улсын Төрийн ордны Их танхимд зохион байгуулсан юм. Тус хуралдаан нь улс орон, орон нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлт, хөгжлийн арга замыг тодорхойлох, харилцан туршлага солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилго агуулж, тодорхой үр дүнд хүрсэн билээ. Хуралд Дэлхийн Монголчуудын Чуулганы дэд ерөнхийлөгч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Д.Цахилгаан, ДЭИНС-ийн ерөнхийлөгч Хён Жин Мүүн, Гадаад Харилцааны сайд асан, Дэлхийн Монголчуудын Чуулганы ерөнхийлөгч Ц.Гомбосүрэн, БНСУ-ын Ерөнхий сайд асан Дак Вү Нам, БНСУ-ын Үндэсний Ассемблейн гишүүн Сун Ён Сон, Африкийн Билл Гейтс гэгддэг Зүүн Африкийн Бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Ману Чандариа гэх зэрэг хүндэт зочид оролцож илтгэл тавив. Мөн энэхүү хуралд АНУ, ИБУИВУ, Япон, ОХУ, БНХАУ, БНСУ, ш вейцарь зэрэг 30 гаруй орны 1000 гаруй улс төр, эдийн засаг, бизнес, урлаг соёлын удирдагчид оролцлоо.