Монгол Улсын Засгийн газар, ДЭИНС, Дэлхийн залуучуудын энх тайвны корпус хамтран Зүүн Хойд Азийн улс орнуудын иргэдийн энх тайван болон хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Олон улсын залуу удирдагчдын чуулганыг 2011 оны 8-р сарын 26-27-ны өдрүүдэд Монгол Улсын Төрийн ордонд зохион байгуулсан юм. “XXI зуунд энх тайвныг бүтээхэд залуу удирдагчдын үүрэг” сэдвийн дор зохион байгуулагдсан тус чуулганд Америк, Орос, Хятад, Бразил, Кени зэрэг 12 орны 800 залуу удирдагч, шилдэг оюутнууд ирж оролцсон юм.Хурлын үеэр оролцогчид их наадмын хүрээнд хэрэгжүүлж буй ногоон мөрөөдөл төслийг дэмжиж “Сэлбэ” голын орчин тойронд 2220 мод тарих ажилд тусаллаа.“Нэг хүний мөрөөдөл хүсэл төдий, мянган хүний мөрөөдөл бодит байдал болно” хэмээх уриатай энэхүү чуулганыг соёл, уламжлалын баялаг түүх, газар зүйн онцгой ач холбогдол бүхий Монгол Улсад зохион байгуулсан нь тулгамдсан олон асуудлыг шийдэхэд цагаа олсон үйл явдал боллоо.