Энэ салбар хуралдаанаар Зүүн Хойд Азийн бүс нутгийн улс орнуудад олон нийтийн оролцоонд суурилсан хөгжлийн санаачлагад гарч буй ололт амжилт, тулгарч буй сорилт бэрхшээлийн талаар хэлэлцсэн юм. Хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлого хариуцсан зөвлөх Ч.Сосормаа (Хурал удирдагч), “Энхийн төлөө үйлчлэхүй” Олон Улсын ТББ-ын ерөнхийлөгч, доктор Чарлиз Филлипс, Солонгос Улсын Сөүлийн Дижитал их сургуулийн ерөнхийлөгч, доктор Чо Пак Жэ, “Ардчиллын Боловсрол Төв”-ийн захирал Г.Ундрал, Завхан аймгийн Засаг даргын зөвлөх, Монгол Улсын гавьяат багш Ө.Чулуунбаатар нар оролцлоо.