Хуралдаанаар энх тайвныг бий болгох нэг хөдөлгөгч хүч болсон эдийн засгийн хөгжил, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцлээ. Хуралд Дэлхийн худалдаа хөгжлийн төвийн ахлах захирал Ечинг Ли, Зүүн Африкийн бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч, доктор Ману Чандариа,Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга, доктор Б.Ганзориг, Непалын худалдааны танхимын холбооны ерөнхийлөгч Куш Кумар Жоши, Афганистаны Дэлхийн худалдааны төвийн ерөнхийлөгч, доктор Азиз Садат, Монгол ба БНАСУ-ын бизнесийн зөвлөлийн тэргүүн Б.Цогтгэрэл нар оролцлоо.