Гэр бүл нь хүүхдүүд бусдыг хүндлэн хайрлах, ахмад хүмүүсийг хүндлэн асрах, тэднээс суралцах, нийгмийн сайн, сайхан хөгжил дэвшлийн төлөө өөрийн хувийн ашиг сонирхлоо зохицуулах зэрэг олон зүйлийг сургадаг, зан чанарыг төлөвшүүлдэг орчин гэдэгтэй эртний мэргэд болоод өнөө үеийн эрдэмтэд бүгд санал нэгддэг. Тэгвэл энэ хуралдаанаар нийгэмд энх тайвныг бий болгох үндсэн суурь болсон гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх хандлага, арга замыг тодорхойлж, санал бодлоо хуваалцсан юм. Хурлыг АНУ-ын зохиолч Донна ш уллер удирдаж, Комстар Медиагийн захирал, доктор Роберт А. ш уллер, Монголын Уламжлалын Академийн Ерөнхийлөгч, доктор Л.Дашням нар оролцсон юм.