ДЭИН-ын хүрээнд “Зүүн Хойд Азийн энх тайван ба Монгол Улс”  парламентчидын дугуй ширээний уулзалтыг 2011 оны 8-р сарын 26-нд Улаанбаатар хотод Төрийн ордноо зохион  байгуулсан юм. Дугуй ширээний уулзалтын үеэр доорх гурван асуудлыг чухалчлан авч үзлээ. Үүнд:

  • 1. Солонгосын  хойгт  үргэлжилсээр  байгаа  хуваагдлын асуудал болон Монгол Улсаас санаачилж анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 55-р чуулган дээр танилцуулсан Зүүн Хойд Азийн яриа  хэлэлцээр,  өргөтгөсөн  хамтын  ажиллагаа  гэх  зэрэг тогтвортой үргэлжлэх бүсийн яриа хэлэлцээний механизмын шаардлага.
  • 2.  Бүсийн  хүрээлэн  буй  орчин,  эдийн  засгийн  хамтын ажиллагаанд тулгарч буй сорилт ба боломж
  • 3. Зүүн Өмнөд, Өмнөд болон Төв Азийн парламентчидын санаачлага дэмжлэгтэйгээр Зүүн Хойд Азийн бүс нутагт энх тайвныг гүнзгийрүүлэхэд Монгол Улсын оруулах онцгой үүрэг оролцоо Парламентчидэд өөр хоорондоо нүүр тулан уулзаж, санал бодлоо  солилцох  боломжийг  олгож,  улмаар  тэд  хамтдаа тулгамдсан асуудлыг олж тодорхойлох, түүнийг шийдвэрлэх, цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлж, бүтээлч шийдвэр гаргах суурь нөхцлийг бүрдүүлж байгаагаараа тус уулзалт нь дэлхийн энх  тайванд томоохон хувь нэмрээ оруулж  буй юм. Парламентчидын дугуй ширээний уулзалт нь Энх тайвны төлөөх Удирдагчдын Бага хурлын салшгүй хэсэг бөгөөд тэрхүү хурлыг зохион байгуулах хорооны даргаар  ш инжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин ажилласан юм.