Дэлхийн энх тайвны төлөөх удирдагчдын бага хурал
Монгол улс, Улаанбаатар хот            2011.08.27
“Тэнгэрээ  дээдэлсэн  Хүн  төрөлхтөн  нэгэн  гэр  бүл”  хэмээх энх  тайвны  суурь  үзэл  санаанд  үндэслэн  алсын  хараа, хүсэл  эрмэлзэл,  зарчим,  үнэт  зүйлийг  2011.08.27-ны  өдрийн “Улаанбаатарын тунхаглал”-аар ийнхүү баталж байна. Монголын тулгар төр байгуулагдсаны 2220 жилийн ойг тохиолдуулан  зохион  байгуулж  буй  “Хүн  гүрнээс  гаралтай ард түмнүүдийн энхийн их наадам”-аар ийнхүү тунхагласныг 2011 оны 8-р сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод “Зүүн Хойд Азийн бүс нутгийн энх тайван ба Монгол Улс” сэдвээр хуралдсан энх тайвны төлөөх олон улсын удирдагчдын бага хурлын бүх оролцогч, байгууллагууд, Засгийн газрын төлөөлөгчдийг бүсийн хийгээд дэлхийн энх тайван, хөгжил  цэцэглэлтийн үйл явцыг цаашид өргөжүүлэн дэлгэрүүлэх бодит үйлдэлд уриалж байна.
Энэхүү тунхаглалаар:
Аливаа хувь хүн, гэр бүл, олон нийт, байгууллагууд болон Засгийн газрын  хувьд  энх  тайван,  аз  жаргал,  хөгжил  цэцэглэлтийн төлөөх хүн төрөлхтний нийтлэг хүсэл тэмүүлэл нь эрхэм чухал, чиглүүлэгч болохыг ХҮЛЭЭН ЗӨВшӨӨРЧ байна. Хүний  жам ёсны эрхээс эх сурвалжтай хүн төрөлхтний нийтлэг хүсэл тэмүүллийн үндэс нь нийгмийн ямар ч байгууллагаас өмнө байсан билээ. Хүний  амьдралын  хувиршгүй  зарчим  хууль  байдгийг НОТОЛЖ БАЙНА.
Энэ зарчмыг ёс суртахуун, философи, урлаг, шашин, шинжлэх ухаан зэргийн судалгаа, эрэл хайгуулаар нээн илрүүлэх нь хүн төрөлхтний хариуцлага юм. Тэдгээр нь дэлхийн энх тайван тогтооход хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллага, Засгийн газартай хамтран ажиллах нийтлэг зарчим болохыг УХАМСАРЛАЖ БАЙНА.
Технологийн  дэвшил,  даяаршлын  нөлөөгөөр  цаг  тутам шинэчлэгдэн  буй  өнөөгийн  нийгэм,  соёл,  шашны  бүхий  л хүрээний зөрчил, хямралыг шийдэхэд энх тайванч үзэл санааны чухлыг таниулан өгч байна. Тиймээс  Азийн  болон  олон  улсын  төлөөлөгчид  болох салбар бүрийн манлайлагчид бид гаргасан шийдвэрээ ийнхүү тунхаглаж байна:

Нэгдүгээр зүйл. Бид “Дээрээ нэг тэнгэртэй Хүн төрөлхтөн,  Нэгэн гэр бүл” гэсэн нийтлэг  зарчмыг  дэмжин  дэлгэрүүлснээр  хөгжил  дэвшлийн үндэс болсон энх тайвныг бүтээхэд хувь нэмрээ оруулна.
Хоёрдугаар зүйл. Монгол хүнээр ахлуулан ажиллаж буй Ардчилсан орнуудын хамтын  нийгэмлэгтэй  хамтран  иргэний  нийгмийн  хосолмол санаачилгыг дэмжинэ. Энэ хүрээнд нүдэнд үзэгдэхүйц үр дүнтэй, олон нийтийн оролцоонд тулгуурласан хөгжлийн хөтөлбөрүүд, бүсийн эдийн засгийн хамтын ажиллагаа, энхийн төлөөх спорт, залуу удирдагчдын сургалт болон бусад шинэлэг санаачилгыг дэмжин хөгжүүлэхийн тулд Засгийн газар, их дээд сургуулиуд, ТББ-ууд, сүсэгтэн хамт олон, бизнесийн салбарынхан болон иргэний нийгмийн  салбарынхан хамтран ажиллах үйл явц багтана.
Гуравугаар зүйл. Оюуны  хөгжлийн  үндэс  болон  ёс  суртахуун,  зан  чанарын төлөвшлийн боловсрол олгох хөтөлбөр, санаачилгыг дэмжин хөгжүүлнэ.
д өрөвдүгээр зүйл. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн 55-р хуралдаан болон Индонезийн Балид болсон 2011 оны АСЕАН-ы уулзалт дээр Монгол Улсын санал болгосон Зүүн  Хойд Азийн асуудлыг ярилцах олон талт хэлэлцээрийн механизм бий болгосноор энх тайван, аюулгүй байдлыг  өндөржүүлэх  гэсэн  Азийн  нийгэмлэгийн  нийтлэг зорилго, зорилтыгхэрэгжүүлнэ.
тавдугаар зүйл. Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлаас өргөн дэвшүүлсэн 2012 онд Пхенянд болох Энхийн дээд хэмжээний уулзалт  зэрэг  Солонгосын  хойгт  энх  тайван  бий  болгох санаачилгуудыг дэмжиж байна.
Зургаадугаар зүйл. Ногоон  Монгол  болон  байгаль  орчны  хамгаалал,  үйлчилгээ хийгээд мод тарих, хил дамнасан энх тайванч Азийн санаачилга зэрэг ард иргэдийн өрнүүлсэн хөтөлбөрүүдийг дэмжинэ.д олоодугаар зүйл. Хүн  төрөлхтний  эв  нэгдлийн  илэрхийлэл  болсон  “Дэлхийн Энхийн Их Наадам” болон соёлын хөтөлбөр, онцгой баримтат бүтээл,  урлаг,  уран  сайхны  төсөл  зэрэг  бүсийн  болон  орон нутгийн форумыг дэмжин дэлгэрүүлнэ.
Наймдугаар зүйл. БНСУ-ын Сөүл хотод 2011 оны 11-р сарын 28-30-ны өдрүүдэд болох  дэлхийн  Энх  тайвны  дээд  хэмжээний  уулзалт  зэрэг удирдагчдын хуралдаануудаар дамжуулан бүсийн хэлэлцээр, хамтын ажиллагааг өрнүүлж, Монгол Улсад эхлүүлсэн энхийн төлөөх парламентчдын солилцоог үргэлжлүүлнэ. Энхийн  төлөөх  хүн  төрөлхтний  энэхүү  түгээмэл  зарчмыг хэрэгжүүлэхээ бид амлаж, Засгийн газар, Парламентын гишүүд, олон улсын хандивлагчид болон сангууд, их дээд сургуулиуд, ТББ-ууд,  корпорациуд,  сайн  үйлстэн  хүмүүсийг  энэхүү  үйл ажиллагаанд хамтран оролцохыг уриалж, доор гарын үсгээ зурснаар баталгаажуулж байна.
Улаанбаатар  хотод  болсон  Дэлхийн  энх  тайвны  төлөөх
удирдагчдын бага хуралд оролцогчид гарын үсгээ зурав.