Ардчилсан нийгэмд хүн хөдөлмөрлөж байж л сайхан амьдардаг бичигдээгүй хууль үйлчилдэг. Ардчилсан  нийгэмд хүн өөрөө өөрийгөө  хөтөлж,  удирдаж   явдаг   тогтолцоотой.  Хөгжлийн тулгуур   болох   сайн   засаглал,    зөв    удирдлага,    чанартай боловсрол, байгалийн нөөц баялаг, хүний хүчин зүйлс зэргээс хамгийн бат бэх тулгуур нь иргэд өөрсдөө хөгжилд хүрэх арга замыг эрэлхийлж тодорхойлох явдал  гэж  ардчилсан  нийгэм үздэг.  Тиймээс ч  дэлхийн  улс  орнууд  иргэд,  олон  нийтийн оролцоонд  суурилсан хөгжилд анхаарлаа  илүүтэй хандуулж байна.

ИРГЭД АМЬДАРЧ БУЙ ГАЗАРТАА ӨӨРСДИЙН ЧАДВАР,  БОЛОМЖ, НӨӨЦӨӨ АШИГЛАН ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛАА ШИЙДЭЖ,  УЛМААР  БАЯЛАГ  БҮТЭЭН,  АЖ ТӨРӨХ  ОРЧНОО

ӨӨРЧИЛЖ,  ХӨГЖҮҮЛСЭН  ОЛОН  САЙХАН  БОДИТ  ЖИШЭЭ БИЙ. ТЭНДЭЭС ХӨГЖЛИЙН ЖИШИГ, АМЖИЛТЫН ЗАГВАРЫГ ОЛЖ АВЧ, БУСДАД ТҮГЭЭНЭ ХЭМЭЭН ИТГЭСЭН ЗАЛУУС АНХ ЭНЭХҮҮ АЯНЫГ ЭХЛҮҮЛСЭН БИЛЭЭ.

Монгол  Улсын   Мянганы  Хөгжлийн   Зорилтод  суурилсан Үндэсний  хөгжлийн цогц  бодлогод  Монгол  Улсын  үндэсний хөгжилд баримтлах нэг зарчим нь улс орны хөгжилд иргэн бүр оролцох, хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцлийг бүрдүүлэх хэмээн тусгасан байдгаас энэ аяны үндсэн үзэл баримтлал урган гарч байгаа юм.
Газар газрын шилдэг туршлага цуглуулж байхад тэдгээр хөдөлмөрч, зоригтон ахан  дүүсээрээ бахархах сэтгэл залуус

бидэнд өөрийн эрхгүй төрж билээ. Энэ хүмүүс Монгол ухаан, уламжлалыг улам баяжуулж, эгэл амьдралын ямар ч боломжгүй мэт нөхцөл дундаас  олон  гайхамшигт боломжийг олж  харж чадсан юм.
Улс орны хөгжлийн гарц гадны зээл, тусламжид тулгуурладаг бол   бид   өнгөрсөн  он  жилүүдэд   дэвжин   урагшлахаар   их хэмжээний дэмжлэг, туслалцаа авсан бус уу? Улмаар төр, иргэн хоёр хэтэрхий хол зайтай оршин буй энэ цаг үед төр, засгийн гар харж, алгаа тосон суудаггүй хүмүүс юмханаар юу хийж чаддагаа  харууллаа. Тэдгээр хөдөлмөрч хүмүүсийг угтаа хөгжлийн эзэд хэмээн бахархаж байна.