Мэдээллүүд


“Амжилт авчирсан 30 түүх”
Төсөл
“Эгэл амьдралын мөр” тв баримтат цуврал нэвтрүүлгийн
иргэдийн Санал Санаачлагад тулгуурласан Хөгжлийн Хөтөлбөр

“Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг үг бий. Амьдралдаа тулсан асуудлыг өөрийн хүч чармайлтаар шийдэж чадна гэж боддог иргэд олон болж бусдыгаа уриалан хөгжлийн зүгт чиглэж чадвал эх орон маань хугацаа алдалгүй сайхан амьдралыг цогцлоож чадсан, хөгжингүй орон болж чадах нь гарцаагүй.
Үүнтэй холбогдуулан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз болон “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ-аас хамтран санаачилж байгаа иргэдийн санал санаачлага дээр тулгуурласан орон нутгийг хөгжлийг дэмжих “Эгэл амьдралын мөр” телевизийн цуврал нэвтрүүлэг хийж эхлүүлээд байна.
“Эгэл амьдралын мөр” ТВ нэвтрүүлэг нь амьдралын төлөө тэмцэлд өөрийнхөө орон зайг олж, бүтээж, тэмцэж чадсанаар амьдралынхаа эзэн нь болж, өөрийнхөө амьдралыг бүтээгээд зогсоогүй, бусдад үлгэр дуурайл болж, цаашлаад эх орныхоо хөгжил дэвшилд тодорхой хувь нэмэр оруулж буй эгэл жирийн монгол 30 хүний амьдралыг ард түмэнд хүргэх юм.
Ард иргэд нь урамшин, зорилготой болох аваас улс олны хөгжил цэцэглэлт  гэдэг тийм ч хол зүйл биш юм.

Төслийн зорилго: Монгол орныг хамарсан оюун санааны болон бүтээлч сэтгэлгээний хөдөлгөөн өрнүүлснээр:
  • Нийгмийг шинэчлэгчдийн үндэсний сүлжээг байгуулах
  • Иргэдийн санал санаачлага дээр суурилсан үндэсний хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлэх
  • Их бүтээн байгуулалтын үндэс суурийг тавих

Төслийн хамрах хүрээ:

  • Орон даяар /Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг/

Төслийн ерөнхий чиглэл:

  • Иргэдийн санал санаачлага дээр тулгуурласан хөгжлийн шилдэг загваруудыг сурвалжлах, шалгаруулах
  • Хөгжлийн шилдэг загваруудаас шалгаруулж 30 цуврал ТВ нэвтрүүлэг бүтээж МҮОНТ-ээр олон нийтийн хүртээл болгох
  • Хөгжлийн шилдэг загваруудыг нэгтгэж, гарын авлага бэлдэх, хамтын ажиллагааны сүлжээ үүсгэн ажиллуулах, сургалтын хөтөлбөр хэрэгжүүлэх, үндэсний хөдөлгөөн өрнүүлэх
  • Загвар сум, дүүрэг сонгож хөгжлийн шилдэг загварыг хэрэгжүүлэх, хамтын ажиллагаанд уриалах

  Төсөл хэрэгжсэнээр хүрэх үр дүн:

  • Монгол орны иргэд алсыг харах хараатай, өөртөө итгэлтэй болох, амьдралаа өөд нь татаж эзэн нь болох, шинийг сэдэж бүтээх урам зоригтой болгох
  • Монгол хүний хийсэн бүтээснийг тодоор харуулж, өөрсдийн үндэсний шинээр бүтээгчид, үйлдвэрлэгчдийг алдаршуулан гарган ирж, олон түмэнд таниулах, туршлага мэдлэгийг нь түгээн дэлгэрүүлэх
  • Бодитоор амьдралаа дээшлүүлэхийн төлөө эрмэлзэж байгаа иргэдийг дэмжин ажиллаж, төслийн дараагийн шатанд хамруулж, бодит ажил болгох
  • Монгол Улсын Засгийн газраас зарласан иргэдийн амьжиргааг дээшлүүлэх жилийн аяныг дэмжин нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллаж буй хувь хүн, компанийг ард түмэнд тодоор харуулах, нийгмийн хариуцлагаа биелүүлэн ажиллахыг уриалах