“Бид хөгжлийн эзэд” аяны зохион байгуулагчид Монгол орон даяар  явж,  90  орчим  иргэдийн  шилдэг  туршлагыг  судлан сурвалжилсан  билээ.  Эдгээрээс  40  шинэ  санаа,  бүтээлч санаачилга, шилдэг туршлагыг сонгон “ХӨДӨЛ, тэгвэл мөр МӨР гарна” хэмээх номыг бүтээсэн юм.
Дөчин өөр хүсэл тэмүүлэл, дөчин өөр бүтээн байгуулалтын түүхийг уншаад “мянга мянган санаа сэдэл”, “зуу зуун боломж” байгааг олж харах буй за. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” хэмээх үгийн бодит биелэл болсон энэхүү номын нээлт “Интерном” худалдааны төвд 2011 оны 8-р сарын 25-нд боллоо. Номын нээлтийн ёслолд Монгол Улсын Төрийн  соёрхолт, 
Ардын  жүжигчин  Н.Сувд,  Монгол  Улсын ШУА-ын доктор, профессор, “Энхийн Төлөө Үйлчлэхүй” ТББ-ын Ерөнхийлөгч Н.Содномдорж, номын эзэд зэрэг нийт 30 гаруй хүндэт төлөөлөгчид оролцлоо.
Уг номын ерөнхий редактороор Хэвлэлийн Хүрээлэнгийн дэргэдэх “Сэтгүүлч” коллежийн багш, сургалтын албаны дарга Б.Ёндондүйчир ажилласан юм.
Хөдөлмөр бүтээлийн амтанд уншигч таныг хөтлөн оруулах уг ном нь” Интер” номын дэлгүүр болон УИД-ын “Мажестик” номын дэлгүүрүүдээр худалдаалагдаж байна.